Thursday, May 22, 2014
ЦААСНЫ ТҮҮХ
Цаас үүссэн түүх
Хүмүүс үүссэнээс хойш 4000 жилийн дараа цаас хийсэн түүхтэй. Анх ургамлын ишийг хэсэг хэсгээр нь нимгэн зүсч, хооронд нь нааж дээр нь хар, улаанаар бичдэг байжээ. Дараа хонь ямаа тугалын арьсыг элдэж боловсруулаад бичиг бичиж хуйлж хадгалдаг байжээ. Арьсан дээр бичсэн эртний бүтээлүүд дэлхийн улс орнуудын музей номын сангуудад хадгалагдсан байдаг. Орос оронд цаасны тээрэм бий болсноор цаас үйлдвэрлэх болжээ. Цаасыг мод, далайн замгаар хийдэг.
Цаасны төрөл
Цаасыг манай орон гадаад орноос авдаг учраас хүүхдүүд та бүхэн гамтай ашиглах хэрэгтэй. Манай оронд хаягдал цаасаар ариун цэврийн цаас болон боодлын цаасыг үйлдвэрлэж байна. Хааш хаашаа 1 метр хэмжээтэй цаасыг жигннхэд 250 граммаас бага бол цаас, түүнээс дээш бол кардон гэнэ.
Цаасыг зориулалтаар нь:
- Зургийн
- Бичгийн
- Гоёл чимэглэлийн
- Ариун цэврийн
- сав баглаа боодол
- Ханын
- Цэцгийн гэж ангилдаг.
Зургийн цомог
Цаасаар урласан дэлхийн шилдэг бүтээлүүд
1. Роман Диаз, Даниель Наранхо нарын загвар бүхий 37х37 см хэмжээтэй цаасан шувуу. Зохион бүтээсэн Эмрэ Аяароглу.
2. Тошиказу Кавазакийн загвар бүхий 2х2 см-ийн хэмжээтэй бяцхан цаасан мэлхий. Зохион бүтээсэн Эмрэ Аяароглу.
3. Долоон салангид хэсэг нийлж бүтсэн цэцгийн загвар. Зохион бүтээж, зургийг нь авсан Элод Брегсзази.
4. Бриан Деттмерийн номны задлан хэмээх бүтээл. Номны хэсгүүдийг лацдаад хуудаснуудыг нь мэс заслын хэрэгслээр урлажээ. Өөр юу ч нэмэлгүйгээр номны нуугдсан дурсамжийг нь ил гаргажээ.
5. Юулиа Бродскаяагийн урласан өнгөт гурван хэмжээст цаас.
6. Хайчилбар ороогүй хийгдсэн нугламал цаасан Wall-E робот. Зохион бүтээж, гэрэл зургийг нь авсан Бриан Чань.
7. Дөрвөх яг адилхан дугуй тойргууд нийлж бүхэл бий болгосон “Доторлогоо” хэмээх бүтээлд дараа нь ус, гал зэрэг суурь элементүүдийг нэмж өгдөг. Дараа нь дотогш нугларч хоёр хэмжээст гадарга бий болно. Зохион бүтээж, гэрэл зургийг авсан Ингрид Сильякус.
8. Гаудийн Барселонагийн дуганаас санаа авсан хоёр бүтээл болох Саграда Фамилиа. Зохион бүтээж, гэрэл зургийг авсанИнгрид Сильякус.
9. Наалддаг тууз, цааснаас бүтсэн “2-р Икосахедрон”. Зохион бүтээж, гэрэл зургийг авсан Ричард Свийни.
10. Өнгөт цааснаас бүтсэн “Дунгийн хэсэг”. Зохион бүтээж, гэрэл зургийг авсан Ричард Свийни.
11. Петер Каллесений цаасан хайчилбран бүтээлүүд.
12. Өнгөт цаас болон цавуу ашиглан бүтээсэн “Цагаан сүүдэр” хэмээх бүтээл. Зохион бүтээж, гэрэл зургийг авсан Элеанор Лутз.
13. Нугалж, хуниж бүтээсэн уран баримлын цаасан бүтээлийгСаймон Шуберт бүтээжээ.
14. Уг нарийн ээдрээтэй бүтээлийг олон өнгөт цаасыг хайчилж, нугалж, бүрж бүтээжээ. Зохион бүтээж, гэрэл зургийг авсан Хелен Муссельвайт.
15. Шер Кристоперийн бүтээсэн өвөрмөц гурван хэмжээст цаасан урлал.
16. Филип Вестийн бүтээсэн нэг ч хайчилбар ороогүй цаасан Жеди.
17. Хятад будааны цаасаар бүтээл хийгч Бовей Лийгийн цаасан хайчилбаран бүтээл.
18. Елса Морагийн бүтээсэн цаасан бүтээл.
19. Роберт Гаттасын ном сонирхогчдод зориулсан цаасан урлал. Гэрэл зургийг Массимильяно Тревисан.
Subscribe to:
Posts (Atom)